Monday, April 1, 2024

ТАМИРЧДЫН БҮРТГЭЛ


Эрхэм хүндэт тамирчид аа
Журамд заасны дагуу тамирчдын мэдээллийн сан үүсгэх, цаашид болох дотоод гадаадын уралдаад тэмцээнд ашиглах, Олон Улсын Гогийн Холбоо болон дотоод гадаадын бусад харьяалагдах дээд байгууллагад өгөх тайлант мэдээг үнэн бодитоор бэлтгэх зорилгоор тамирчдын албан ёсны бүртгэл хийж эхэллээ.
Монголын Гогийн Холбооны тамирчдын бүртгэлд ёс зүйтэй, хариуцлагатай, Олон улсын Гогийн Холбоо болон бусад олон улсын байгууллагын хууль журам, дотоодын хууль, харьялагдах дээд байгууллагын журам, Допингийн эсрэг хууль журам, Монголын Гогийн Холбооны дотоод журмыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн, го тоглох тодорхой чадамжтай нийт тамирчдыг хамруулж бүртгэлийг Холбооны байранд 4-р сарыг дуустал хийнэ.
Бүртгэлийг ажлыг өдрүүдэд 15:00--19:00 цаг хүртэл (утас чатаар холбогдож цаг тохирч ирэх)
Утас: 88834274

Sunday, March 24, 2024

Морьтон Гогийн клуб нээгдлээ

Морьтон Гогийн клубын багш нар болох Батболд, Сумьяа нар маань С зэрэглэлийн багш дасгалжуулагчийн сертификатаа гардан авлаа. Морьтон Го клуб Улаанхуаран болон Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулах юм байна.
Г.Батболд багшийн 9177 9911 утсаар болон доорхи page хуудсааар холбогдож го сураарай найзууд аа





"Гэгээн Хүслэн" сургалтын төвөөс гогийн сургалт явуулж эхэллээ

 "Гэгээн Хүслэн" сургалтын төвөөс гогийн сургалт явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 41-р хороо буюу Жуковын музейн орчимд 50-1 байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа. Багш дасгалжуулагчийн сертификаттай Н.Батдэлгэр багшаар го заалгахыг хүсвэл 89760225 утсаар буюу доорх facebook-ээр холбогдоорой




ХӨВЧИЙН ЖОНОН КЛУБ НЭЭГДЛЭЭ

ХӨВЧИЙН ЖОНОН КЛУБ НЭЭГДЛЭЭ
Хэнтий Аймгийн Батширээт сумаас ахмад багш Г.Базаргүр ах маань ирж багш дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж сертификатаа авлаа.
Хэнтийн Батширээт сумын болон Хэнтий аймгийн го сонирхогч андуудаа Г.Базаргүр багштай холбогдож гогийн сургалтад хамрагдаарай
Багшдаа хөлөг чулуу, ном сурах бичгийн дэмжлэг үзүүлэв. Ирэх намар болох дотоодын 3 УАШТ болон Азийн сурагчдын АШТ тэмцээнд олон шавьтай ирж амжилт үзүүлэхийг хүсэн ерөөж байна
Г.Базаргүр багшийн утас 91041948

Монголын Гогийн Холбоо (утас 88834274)


СОЛОНГОСТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР БОЛЛОО

The 13th Ilyo News Cup International Children's Baduk Championship тэмцээнд Монгол улсыг төлөөлж 4 тамирчин оролцохоор боллоо. Уг тэмцээн 5-р сарын 19 Сөүл хотод 4 өдөр үргэлжилнэ. Албан ёсны мандат нь нэг улсад 2 байдаг ч манай холбооны сүүлийн үеийн ололт амжилт, Ерөнхийлөгчийн зүгээс хийсэн яриа хэлцэлүүд үр дүнгээ өгч квотыг нэмэгдүүлэн 4 мандат өгсөн билээ.
Холбооноос бүх тамирчины БНСУ-д байрлах байр, хоол болон Everland паркт нэг өдөр тоглож оюуны алжаалаа тайлах боломжийг 100% хариуцан шийдэж өгч байна. Мөн 2 тамирчны нислэгийн тийзийг 100% хариуцаж байна. Тамирчид маань бэлтгэлээ сайн хангаарай.
Мөн нийт, бүх насны тамирчид бэлтгэлээ сайн хангаарай.




Monday, January 1, 2024

Hangzhou 2022 Азийн наадам


"Hangzhou 2022 Азийн наадам"- Монголын Гогийн Холбоо эрэгтэй ганцаарчилсан, эрэгтэй баг, эмэгтэй багийн төрлүүдээр мэдүүлэг өгсөн ч эрэгтэй ганцаарчилсан төрөлд тухайн тамирчнаас шалгаалан оролцоогүйн улмаас зөвхөн багийн төрлүүдээр оролцлоо.

Hangzhou 2022 Азийн Пара наадам

Олон улсын Гогийн Холбооны бүрэн эрхт гишүүний үүргийн дагуу Монголын Гогийн Холбоо "Hangzhou 2022 Азийн Пара наадам"-д шүүгчээр томилогдон ажиллаа. 
Монголын Гогийн Холбоог төлөөлж  Улсын шүүгч Ш.Баяржаргал ажиллаж Ганцаарчилсан эрэгтэй, Багийн эмэгтэй, Багийн эрэгтэй төрлүүдийг шүүсэн байна. Уг наадамд Тайланд, Тайвань, Монгол гэсэн 3 улсыг ОУГХ-оос урьж шүүгчээр оролцуулсан билээ. 

43-р удаагийн ДАШТ

 Дэлхийн Аварга шалгаруулах 43-р удаагийн тэмцээнд Монголын Го-гийн Холбоог төлөөлж оролцсон А.Цэлмүүний тоглолтын үр дүн

1-р өрөг: Словак 1-0 Монгол
2-р өрөг: Швед 1-0 Монгол
3-р өрөг: Швейцарь 1-0 Монгол
4-р өрөг: Энэтхэг 1-0 Монгол
5-р өрөг: Чех 1-0 Монгол
6-р өрөг: Норвеги 1-0 Монгол
7-р өрөг: Итали 1-0 Монгол
Нийт 46 улс оролцсон уг тэмцээнд 7 өрөг тоглосноос 0 хожил 7 хожигдолтойгоор 46-р байранд орсон байна.

Монголын Го-гийн Холбоо



Friday, December 15, 2023

 ГО-ГИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТ

12-Р САРЫН 18 ДАВАА ГАРАГААС ЭХЭЛНЭ

Анхан шатны бүрэн мэдлэгтэй буюу 15 кюүгээс 6 күю хүртэлх тоглогчдыг дунд шатны ангид бүртгэж байна.

Долоо хоногт 2 удаа (мягмар, пүрэв) үдээс өмнөх ээлж 10:00-12:00 / үдээс хойшхи ээлж 14:00-16:00 цагаас орно. Үргэлжлэх хугацаа 3 сар буюу нийт 24 удаагийн оролттой. Бямба гарагт үдээс хойш клуб дээрээ чөлөөтэй тоглож болно. Хичээлийн явцад зэрэг олгоно. 5кюү хүртэл зэрэг авах боломжтой. Цаашид ОУХМ, Спортын мастер, Спортын дэд мастер цол авах боломж нээлттэй.

Дунд шатны суралцагч нарын дунд сард 1 удаа буюу нийт 3 тэмцээн хийж эхний 6 байр мөнгөн шагналаар урамшуулна. Насны хязгаар 8-аас дээш байх ба анги дүүргэлт нэг ээлжинд ердөө 8 тоглогч байна.

Дунд шатны дараа зохих зэрэгт (5кюү) хүрвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй гадаад багштай гүнзгий шатны сургалтад суралцаж улмаар олон улсын тэмцээнүүдэд орж эхэлнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын хүүхдийн тэмцээн, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит Цомын төлөө тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд орох боломж бүрэн нээлттэй.

Шинэ залуу үеэ бэлдэх хөтөлбөрийн хүрээнд бага, дунд, ахлах ангийн сурагчдыг өргөнөөр хамруулж хүчтэй го тоглогчдыг бэлдэх үүднээс олон улсын тэмцээнд оролцох, олон улсын боломжийг илүү түлхүү олгох юм.

Сарын төлбөр 80 000 төгрөг
Монголын Гогийн холбооны дэргэдэх төв клуб
Утас 88834274

Thursday, December 14, 2023

ГО-ГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА





12-Р САРЫН 18 ДАВАА ГАРАГААС ЭХЭЛНЭ

Долоо хоногт 3 удаа (даваа, лхагва,баасан) үдээс өмнөх ээлж 10:00-12:00 / үдээс хойшхи ээлж 14:00-16:00 цагаас орно. Үргэлжлэх хугацаа 2 сар буюу нийт 24 удаагийн оролттой. Хичээлийн явцад зэрэг олгоно. 15кюү хүртэл зэрэг авах боломжтой. Цаашид ОУХМ, Спортын мастер, Спортын дэд мастер цол авах боломж нээлттэй.

Анхан шатны суралцагч нарын дунд сард 1 удаа буюу нийт 2 тэмцээн хийж эхний 6 байр мөнгөн шагналаар урамшуулна. Насны хязгаар 8-аас дээш байх ба анги дүүргэлт нэг ээлжинд ердөө 8 тоглогч байна.


Анхан шатны дараа дунд шатанд хамрагдаж зохих зэрэгт (5кюү) хүрвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй гадаад багштай гүнзгий шатны сургалтад суралцаж улмаар олон улсын тэмцээнүүдэд орж эхэлнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын хүүхдийн тэмцээн, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит Цомын төлөө тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд орох боломж бүрэн нээлттэй.


Шинэ залуу үеэ бэлдэх хөтөлбөрийн хүрээнд бага, дунд, ахлах ангийн сурагчдыг өргөнөөр хамруулж хүчтэй го тоглогчдыг бэлдэх үүднээс олон улсын тэмцээнд оролцох, олон улсын боломжийг илүү түлхүү олгох юм.


Сарын төлбөр 80 000 төгрөг
Монголын Гогийн холбооны дэргэдэх төв клуб
Утас 88834274

Tuesday, December 12, 2023

Г.ШИНЭТУЯА- MОНГОЛЫН ГОгийн ХОЛБООНЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО

 


Монголын Гогийн Холбооны ТУЗ-ын ээлжит хуралдаанаар ТУЗ-ын гишүүд ба ТУЗ-ын Дарга, Ерөнхийлөгч Р.Тунгалаг нарыг тодорхой шалтгааны дагуу чөлөөлж шинээр ТУЗ-ын Дарга Ерөнхийлөгчөөр Г.Шинэтуяаг томиллоо.

 
Г.Шинэтуяа нь Залуучуудын УАШТ-ийг Заяа Трэйвэл ХХК-ийн нэрэмжит болгон 2 жил амжилттай зохион байгуулж байсан, Азийн наадамд эмэгтэйчүүдийн багийн төрлөөр оролцож байсан туршлагатай юм.


Г.Шинэтуяа нь ажлаа хүлээн авч шинэ залуу үеийг бэлдэх, бэлтгэл хийх байр, мэргэжлийн гадаад багш, багшлах боловсон хүчин, техник бололцоогоор хангах, дотоодын тэмцээнийг үр өгөөжтэй зохион байгуулах, гадаадын баг тамирчдыг эх орондоо урьж нөхөрсөг тоглолт хийж туршлага солилцох, гадаадын тэмцээнд эх орноо төлөөлөн явж тамирчиддаа дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил төлөвлөжээ.

Г.Шинэтуяад амжилт хүсэхийн зэрэгцээ

Монголд го хөгжихийн төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая

МОНГОЛЫН ГОгийн ХОЛБОО


Tuesday, October 10, 2023

"ХанМон" бадукын олон улсын тэмцээн

Монгол дахь солонгосын бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг 10 дахь удаагийн "ХанМон" бадукын олон улсын  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.  

Тэмцээн макмахон системээр 5 өрөг тоглосноос:

1-р байр Шин хён хо  (БНСУ)1,000,000 төгрөг

2-р байр Чой чон хон (БНСУ) 500,000 төгрөг

3-р байр Ц.Оюутбилэг 300,000 төгрөг

Тусгай байр Ц.Ивээлэн 100,000 төгрөг

Тусгай байр ГЖавзансүрэн 100,000 төгрөг 

Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнийг ивээн тэтгэгч Хүннү тур ХХК-ийн хамт олон, захирал Шин Хён Хо-д талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.



Monday, September 11, 2023

ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖЬЕ

БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит Цомын төлөө 18-р тэмцээнд 10 гаруй улс залуу тоглогчдоо илгээжээ. Сингапур, Хонгконг Тайланд Унгар зэрэг улс нь өндөр дантай, ур чадвар сайтай олон тоглогчтой боловч шинэ залуу халаагаа бэлдэх зорилгоор залуу тамирчдаа "дарийн утаа" үнэрлүүлсэн байна.
Монголын Го-гийн Холбооноос дээрх жишгийг дагаж шинэ залуу ур чадвар сайтай тоглогчдыг бэлдэх хөтөлбөр эхлүүлэх санаачилга гаргаж байгаа тул залуу тамирчдаа бэлтгэж дэмжихийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Хүүхэд, ач зээ, дүү нараа чадварлаг тамирчин болгохыг хүсвэл бидний хөтөлбөрт нэгдээрэй.
Ахмад тамирчид маань дэмжин туслана гэж найдаж байна.




БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд оролцлоо



18 дахь удаагийн БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд   Монгол улсаа төлөөлж 2 дантай Ц.Төгсбилэгт амжилттай оролцлоо. Уг тэмцээнд 56 улс 7 өрөг наадаж ялагчаа шалгаруулснаас 7 хожлоор БНХАУ-ын тамирчин түрүүлж, 6 хожлоор оноо тэнцсэн 3 улсын тамирчид SOS+SOSOS коеффицентийн дарааллаар байр эзлүүлэхэд 2-р байрыг БНСУ, 3-р байр Тайвань, 4-р байранд БНЧех улсын тамирчид тус тус эзэлжээ.

АЗИЙН ГО-ГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛОВ

Уг тэмцээний үеэр Азийн Го-гийн Холбооны хурал боллоо. Уг хуралд Монголын Го-гийн Холбоог төлөөлж Р.Гэрэлмаа оролцож тивийн хэмжээний уулзалтад Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Уг хурлаар 2022-2023 онд зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнүүдийн тайланг хэлэлцэж, Азийн Го-гийн холбооны гишүүнчлэлийн асуудал, цаашид тивийн хэмжээнд го-г хөгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.


БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөө 18-р удаагийн тэмцээнд Монголын Го-гийн Холбоог төлөөлж оролцсон Ц.Төгсбилэгтийн тоглолтын үр дүн

1-р өрөг: Унгар 0-1 Монгол

2-р өрөг: Израйль 1-0 Монгол

3-р өрөг: Малайз 1-0 Монгол

4-р өрөг: Польш 1-0 Монгол

5-р өрөг: Аргентин 1-0 Монгол

6-р өрөг: Перу 1-0 Монгол

7-р өрөг: Их Британи 1-0 Монгол

Нийт 56 улс оролцсон уг тэмцээнд 7 өрөг тоглосноос 1 хожил 6 хожигдолтойгоор 53-р байранд орсон байна.

https://kpmc.kbaduk.or.kr/us/2023/result?fbclid=IwAR0nrPZ0M2Oe5yOkSlcljZanlY0H4uUBGICciY7d8nCsF6KXcOM-76UJLu8


Монголын Го-гийн Холбоо






Thursday, September 7, 2023

10 ДАХЬ УДААГИЙН “ХАНМОН” БАДУКЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


ДООРХ БҮРТГЭЛИЙН ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

1. Нийтлэг зүйл
• Монголын Го-ийн холбоо болон “Хүннү тур” ХХК хамтран 10 дахь удаагийн “ХАНМОН” бадукын олон улсын тэмцээнийг зохион байгуулна.
• Уг тэмцээн нь тамирчдад урам зориг өгөх, ур чадвар суулгах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
• Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Хүннү тур” ХХК компани ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• Иргэншил хамаарахгүй
• Тоглолтоо дуусгаж чаддаг байх

ЕВРОПЫН ХОС ТОГЛОЛТЫН АВАРГУУД ТОДОРЛОО


Европын хос тоглолтын аварга шалгаруулах тэмцээн Шведийн Лександ хотноо 8-р сарын 16-18 өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээн 14 pair 6 өрөг тоглосон байна. Германы хос тоглогч Manja Marz 4d болон Johannes Obenaus 6d, Францын хос тоглогч Ariane Ougier 4D болон Benjamin Drean-Guenaizia 7d нар тус бүр нэг хожигдолтой хожлын тоо тэнцсэн ч SOS оноогоор Германы Хос тоглогчид Европын Аварга болжээ.


ЛАТИН АМЕРИКИЙН 5-Р ГО КОНГРЕСС


Латин Америкийн 5-р Го Конгресс 2023 оны 10-р сарын 12-16 өдрүүдэд Домикан улсад болно. Карибийн тэнгисийн эрэг дээрх Punta Cana хотод болох уг тэмцээнд Feng Yun 9P, Stephanie Yin 1p зэрэг мэргэжлийн тамирчид очиж зэрэг тоглолт хийх, го-гийн лекц семинар зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна.



"ХАНЖОУ - 2022" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монголын Го-гийн Холбооноос "ХАНЖОУ - 2022" Азийн наадамд оролцох тамирчдын төлөөлөл Монголын баг тамирчдад  хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол, үдэлтийн арга хэмжээнд оролцлоо. Монголын Го-гийн Холбоо эрэгтэй баг (5) эмэгтэй баг (3) гэсэн 2 төрөлд 8 тамирчинтайгаар оролцох гэж байна. Жич: Эрэгтэй ганцаарчилсан төрөлд энэ удаа оролцох боломжгүй болсон.






"Ханжоу - 2022" Азийн XIX наадам хөшгөө нээхэд 17 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорих бол Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох билээ. 

"Ханжоу - 2022" Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад  хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст зохион байгуулагдав.

Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.

"МОНГОЛЫН БАГ"-ийн хувцас


"Hangzhou 2022" Азийн наадамд Монгол улсыг төлөөлж оролцож байгаа нийт тамирчдад тус наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж буй 361 брендийн үнэ бүхий 12 нэр төрлийн хувцас цүнхийг бэлэглэлээ.
Баярлалаа. Монголын Үндэсний Олимпийн Хороо




Friday, August 25, 2023

"Заяа трэйвэл" ХХК-ийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах 2-р тэмцээний дүн


Тэмцээн 26 хүртэлх насны 28 тамирчин макмахон системээр 5 өрөг тоглосноос:

🏆🥇1-р байр Х.Амарбаясгалан 1,000,000 төгрөг
🥈2-р байр Б.Этүгэн 500,000 төгрөг
🥉3-р байр Э.Гүен 300,000 төгрөг
Тусгай байр🏅 Б.Мишээл 100,000 төгрөг
Тусгай байр🏅 О.Эрдэмтөгс 100,000 төгрөг
👉Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнийг ивээн тэтгэгч "Заяа трэйвэл" ХХК-ийн хамт олон, захирал Г.Шинэтуяад талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.👏👏👏
Монголын Го-гийн холбоо

КЮҮ ОЛГОВ

 Сүүлийн 3 тэмцээнд (Залуучуудын УАШТ 2022, УАШТ 2022, Цонжин кап-2023) оролцсон байдлыг харгалзан үзэж дараах тамирчдын кюүг шинэчлэн тогтоож байна.

Монголын Го-гийн Холбоо



“ЗАЯА ТРЭЙВЭЛ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


1. Нийтлэг зүйл
• Монголын Го-ийн холбоо болон “Заяа трэйвэл” ХХК хамтран Олон улсын залуучуудын өдөр (8-12), Монголын Залуучуудын өдөр (8-25), Монголын Залуучуудын сард (8-9) зориулан Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус компанийн нэрэмжит болгон зохион байгуулна.
• Уг тэмцээн нь залуучууд, өсвөр үеийн го тоглогч нарт урам зориг өгөх, ур чадвар суулгах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн тэмцээн 1998 оны 1-р сарын 1- ний өдрөөс хойш төрсөн тамирчдын дунд болно.Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
• Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Заяа трэйвэл” ХХК компани ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• 1998 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн байх
• Тоглолтоо дуусгаж чаддаг байх
3. Тэмцээний журам
• Рейтинг тооцно.
• 19*19 хөлөг дээр тоглоно.
• Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн 3 бёо-ёми. Цаг дуусвал хожигдсонд тооцно.
• Макмакон системээр бүгд ижил түвшинд 5 өрөг тоглоно. Оролцогчийн тооноос хамаарч өргийн тоо өөрчлөгдөж болно.
• Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
• Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.
• Тэмцээн 9:30 цагаас эхлэнэ.
o Нээлт 9:30-10:00
o 1-р өрөг 10:00-11:00
o 2-р өрөг 11:00-12:00
o Цайны цаг 12:00-13:00
o 3-р өрөг 13:00-14:00
o 4-р өрөг 14:00-15:00
o 5-р өрөг 15:00-16:00
o Хаалт 16:00-16:30
4. Шагнал урамшуулал
1-р байр “Заяа трэйвэл” ХХК компанийн нэрэмжит Цом, Алтан медаль, Өргөмжлөл 1,000,000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, 500 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл, 300 000 төгрөг
Шүүгчийн нэрэмжит тусгай байр Өргөмжлөл 100 000 төгрөг
Ивээн тэтгэгчийн нэрэмжит тусгай байр Өргөмжлөл 100 000 төгрөг

"Волтам" ХХК-ийн хамт олонд сургалт зохион байгуулав

 

🤵‍♀️🤵‍♂️🧍‍♀️🧍‍♂️ "Волтам" ХХК-ийн хамт олонд #Го-гийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.✌️
Нэг өдрийг оюуны спортоор хичээллэн хамтран ажилласанд тус компанийн хамт олонд талархсанаа илэрхийлж 👏👏👏 цаашдын ажилд нь амжилтыг хүсье.💯